Танилцуулга

Танилцуулга

Хараа Сүмбэр ХХК нь 1994 онд байгуулагдсан бөгөөд гадаад дотоод худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын худалдаа импортын чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Бид 26 жилийн турш барилга угсралт, барилгын материалын худалдаа үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан туршлагатай. Дэлхийд чанараараа шалгарсан Европын барилгын материалыг Монголын зах зээлд нийлүүлэхийн сацуу дотооддоо үйлдвэрлэж эхлэн барилгын салбарын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж барилга угсралтын зардлыг бууруулах, олон улсын стандартад нийцсэн чанартай барилгын материалыг хэрэглэгчдэд хүргэх зорилгоор шингэн болон хуурай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эхлүүлэн ажиллаж байна.

Түүхэн замнал

Барилгын материалын импортын чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлэв: 1994 онд Хараа Сүмбэр ХХК үүсгэн байгуулагдав.

Өөрийн компанийн худалдааны төвтэй болов: 2000 онд Жоби барилгын материалын худалдааны төвийг барьж ашиглалтанд оруулав.

Барилга угсралтын салбарт хүчин зүтгэж эхлэв: "Жоби-72" 44 айлын үйлчилгээтэй орон сууцыг барив.

Импортыг орлох чанартай барилгын материалын үйлвэрлэлийг эхлүүлэв: ХБНГУ-тай хамтарсан үйлдвэр байгуулагдав.

Бид

Хараа Сүмбэр ХХК-д нийт 40 гаруй албан хаагчид ажиллагсдаас гадна ХБНГУ, Орос зэрэг Европ тивд чанараар шалгарсан орнуудын шилдэг инженер техникийн ажилчид урилгаар ирэн ажиллаж байна.