Pufatherm - Дотор хана, шал, таазны дулаалгын материал - Pufas

Pufatherm - Дотор хана, шал, таазны дулаалгын материал - Pufas


Pufatherm – хавтанг дулаан хадгалж тусгаарлах зорилгоор өрөө тасалгаанд хэрэглэнэ. Энэхүү хавтангийн зузаан нь ердөө 7мм бөгөөд гадуураа тусгай бүрэлттэй тул будаг, обой гэх мэт өнгөлгөөний материалуудтай барьцалдах чадвар нь маш сайн. Үүнээс гадна халуун уур, чийг, дулаан тусгаарладаг тул өрөө тасалгаанд хөгц бий болохоос сэргийлж, эрүүл орчинг бий болгодог . Мөн энэ хавтанг хана, тааз дээр нааж тогтоосноор овгор товгорыг арилгаж ямар ч өө сэвгүй тэгш гадаргуутай болно.

Хэрэглэх хүрээ:
Pufatherm –дулаан тусгаарлагч хавтанг дотор талын хана, шал ба таазанд хэрэглэнэ.

Наах гадаргуу:
Pufatherm хавтанг наахад хамгийн тохиромжтой гадаргуу нь дотор хана болон тааз юм. Эдгээр гадаргуу нь цэвэр, хуурай, бат бөх, тэгш бөгөөд бага зэрэг шингээх чадвартай байвал зохино. Харин нойтон эсвэл хөгц бүрхэсэн гадаргууг эхлээд сайтар цэвэрлэж, хатааж, хөгц үүссэн шалтгааныг арилгасны дараагаар наана.

Гадаргууг бэлтгэх нь:
Хуучин обой, будаг гэх мэт өнгөлгөөний материалыг гүйцэт арилгаж, цууралт, нүх зэргийг шавар замаасгаар нөхөж битүүлсний дараагаар тоос шороог цэвэрлэн хавтанг наахад бэлэн болгоно. Хэт их шингээдэг материалуудын гадаргууг урьдчилан PUFAS-ийн суурь цавуу/ЛФ/-г түрхэж өгнө.

Видео заавар: