Description
Хэрэглэх хүрээ: Жоби хар замаска нь цементэн
суурьтай, хуурай хольц юм. Барилгын гадна, дотор
ажилд хэрэглэнэ. Уг хольц нь тусгай сэмэрлэг материал
болон барьцалдуулах чадвартай, цууралтад тэсвэртэй,
ус тусгаарлах чадвартай нэмэлт полимер орцтой.
Сэмэрлэг материал болон барьцалдуулагч нэмэлт
орцын нийлмэл нь бусад зуурмагуудтай харьцуулахад,
шавардлагын үеийг цууралтад маш тэсвэртэй бат бэх
болгож өгдөг. Ус тусгаарлагч нэмэлт нь дулаалга
болон өрлөгийг ус нэвчихээс хамгаална.
Техникийн үзүүлэлт: Фракцын дээд хэмжээ-1,5 мм,
хуурай байх үеийн нягт-1600 кг/мЗ,шахалтын бат бэх7,5 Мпа доошгүй, цаг агаар, орчны нөхцөл-+4°С ээс
+32°С хүртэл, гал дэмжих байдал-гал дэмжихгүй ба
тэсэрч дэлбэрэхгүй
Хадгалалт: Хуурай хольцыг модон тавиур дээр газраас
10 см-аас дээш, нарны шууд тусгалаас хол, ус чийггүй,
хуурай, сэрүүн нөхцөлд хадгална. Бүтээгдэхүүнийг
үйлдвэрлэсэн өдрөөс хойш 6 сар хадгална.
Reviews
There are no reviews yet.